Тавтай морилно уу!

Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу болон гармон), хэмнэл (темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн тодорхойлсон байна.

2013-04-26, 17:42

 Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг бөгөөд дууны нэг төрөл юм. Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий. Гүн ухааны, шашны, романтик, баяр ёслолын гэх мэт олон янзын сэдэвтэй байдаг. Ихэвчлэн морин хууртайхоршиж дуулах бөгөөд заримдаа лимбэ оролцоно.

Уртын дууг бэсрэг уртын дууайзам уртын дуу гэж 2 ангилдаг.

ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билХэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг,хотгойд,баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий, Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй, Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ.

Зуун лангийн жороо луусыгаа

Жуузан дунд нь заллаа хө

Зураг болсон Богд ламыгаа

Зонхов ширээнд нь заллаа даа хө" хэмээх "Зуун лангийн жороо луус" дуу нь нь Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөхөд төрийн дуулал болж байсан гэдэг.

Ардын богино дуу үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй, ая үг, агуулгын донж маяг яв цав таарсан. Ардын богино дууг олон зууны туршид ардын ухаан бодол, авъяас билгээр тунгаагдсан "шижир алт" гэмээн Монголын ард түмэн биширдэг билээ.Чингис хаан (герм. Dschinghis Khanдуу бол Германы Чингис хаан ; background-image: none;">хамтлагийн 1979 онд ; background-image: none;">Евровижн Дууны Уралдаанд ; background-image: none;">Баруун Герман улсыг төлөөлөн оролцсон ; background-image: none;">бүтээл юм.

Тус дуу нь Евровижн дууны уралдаанд 86 оноо авч, арван есөн орноос дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.

; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">Ральф ба ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">Бёрнд нарын хөгжмийн шилдэг ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">продюсерүүд тус дууг бичиж, хөгжмийг зохиосон бөгөөд ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">Бони М ын эхлүүлсэн ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">дискохөгжмийн урсгалын ачаар хүчээ авчээ.

Дууны нэрийн утгын өгүүлж байгаагаар, бахархалт Монгол ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">баатрыг магтан дуулахдаа, Тэр дайснуудынхаа эсрэг зөвхөн инээж байсан/Яагаад гэвэл хэн ч түүний хүчийг эсэргүүцэж чаддаггүй байсан гэж Чингис хааны цэргийн хүчийг магтахын зэрэгцээ,Түүний гэртээ дагуулж орсон бүх эмэгтэй/түүнд таалагдсан байсан/Түүнийг хайрлаж үзээгүй эмэгтэй/энэ дэлхийн хаана ч байдаггүй гэж ярьдаг/Тэр нэгэн шөнө долоон эмэгтэй жирэмсэн болгож байлаа[1] гэж түүний ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">романсыг ч бас өгүүлжээ.

Тухайн цаг үеийг ноёрхож байсан Чингис хааны тухай энэ дууг БНСУ-д тус улсыг эзлэж байсан Монгол үндэстнийг магтан дуулсан хэмээн хориглож байсан байна.

1 дүгээр бадаг нь жирийн үгээр эхлээд, 2 дугаар бадаг нь 19 насны хязгаарлалттай бүтээл болон бүртгэгдсэн байна.

[засварлах]ЭшлэлМонгол ардын уртын дуу

Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд

Norovbanzad.jpg

нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн "шигших" зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиг-лэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх халуун эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ.

Уртын дууны тэр бүхий гайхамшиг "ид шидийг" утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүд-нээс нягтлан нуталбаас зохистой билээ.

Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардынуртын дуу маш баялагхэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг “айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж ярилцдаг байсан. "Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хө" гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг.

Уртын дууны гуравдахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр

займрал их байдаг. Уяхан Замбутивийн наран сонсох бол дарна уу.

MENU
0:00

Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө

орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.

Дуурь нь хөгжимдуушүлэг; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">жүжигбүжиг, хувцаслалт, ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">дүрслэх урлаг; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">тайз чимэглэл, гэрэл чимэглэл гэх мэт урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэсэн нийлмэл урлаг юм. Дуурь нь гоцлол дуучид, цөөхүүл дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим зэргийн хамтын хүчээр "босох" ба тэдгээрийг ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">удирдаач нэгтгэн тоглуулдаг. Дуучдын хоолойг эр, эм хүйс болон бүдүүн нарийн өнгөөр нь ялгадаг. Үүнд: эмэгтэй хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил). Дуурь нь бүлэг, үзэгдэл гэсэн бүтэцтэй байдаг. Мөн удиртгал, оршилтой байж болдог. Дуурьт речитатив, ариозо, дуу, ари, дуэт, трио, квартет, цөөхүүл зэрэг дуулаачийн төрлүүд хамрагдана. Үүнээс ари, монолог, каватина зэрэг төрлүүдэд нь дуурийн гол дүрүүдийн дотоод сэтгэлийг голчлон илэрхийлсэн байдаг.

[засварлах]Түүх

Өрнийн хөгжим-дуулаачийн урлагийн хамгийн том төрөл болох энэхүү урлаг нь 16-р зууны сүүл үед бий болжээ. 1597 онд онд зохиогдсон Якоб Перигийн "Дафна" дуурийг энэ төрөлдөө анхдагч нь гэж түүхэнд бичжээ (харамсалтай нь энэ дуурь нь бичлэгээрээ үлдээгүй). 1609 онд Италийн хөгжмийн зохиолч Клаудио Монтеверди өөрийнхөө "Орфей" дуурийг бичсэн нь хөгжмийн урлагийн түүхэнд томоохон нээлт болсон гэж үздэг.

Дуурь нь анхандаа орд, харшийн хүрээнд цөөхөн язгууртнуудын зугаа цэнгэл байсан бол 1637 онд Венец хотноо анх удаа олон нийтэд зориулагдсан театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлжээ. Ийнхүү дуурь нь түгээмэл болж эхэлсэн ба анхны театрын барилгаас хойш 65 жилийн дотор 7 театр байгуулж түүнд нь 40 хөгжмийн зохиолчийн 357 дуурь тоглогдсон гэдэг. Энэхүү анхдагч хөгжмийн зохиолчдын тоонд Германы Хенрих Шютц («Дафна», 1627), Францын Камбер («La pastorale», 1647), Английн Пёрселл нарын нэрийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Дуурь нь хөгжлийнхөө явцад "opera seria" (итал.), "tragйdie lyrique" буюу сүүлд "grand-opйra"(франц.), хошин маягийн дуурь болох "semiseria", хошин дуурь: opera-buffa (итал.), "opйra-comique"(франц.), романтик дуурь, түүхэн, утга уянгын зэрэг олон төрлөөр баяжин хүрээгээ тэлжээ.

Дуурийн урлагт К.Глюк, В. Моцарт, Ж.Россини, Ж.Верди, Р.Вагнер, Ж.ПуччиниП.Чайковский, М.Мусоргский олон хөгжмийн зохиолчид авъяас хөдөлмөрөө зориулсан байдаг.

[засварлах]Монголын дуурийн урлаг

1942 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар "Учиртай гурван толгой" хэмээх дуурийг (Д.Нацагдоржийн зохиол, Ц.Дамдинсүрэнгийн цомнол) зохиосон нь Монгол улсын хувьд анхдагч бүтээл болсон юм. Түүнээс хойш монголын хөгжмийн түүхэнд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал зэрэг олон хөгжмийн зохиолчид дуурийн урлагт уран бүтээлээ зориулсан билээ.

Илгээх | 433 хүн уншсан | Бичсэн: CLUB MIX

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2) | :

no yu ch oilgosongui
Зочин хэзээ бичсэн: 22:22, 2023-10-28 | |
Yu ch meddeggyu yum bol bitgii ingej dongosch bai. Tawitsan suga we!
Зочин хэзээ бичсэн: 12:05, 2014-10-18 | |

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

 Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг бөгөөд дууны нэг төрөл юм. Дуу нь урт үрг...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 4085 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax