CLUB MIX -н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр:
Хүйс: Эрэгтэй
Байрлал: ub, Монгол

Бичсэн нийтлэлүүд: 4 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 0 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2013-04-19

Moonboy-н блогууд:

88mongol88
Монгол Улс нь Зүүн болон Төв Азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг, баруун зүгт Казахстантай ойр (хилийн цэгүүд 38 километр зайтай) байрладаг. Нийслэл болон хамгийн том хот нь нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм.rnМонгол (95%), Казах (4.9%) ард түмнээс бүрдэх 2.75 сая хүн амтай. Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин дийлэнх хүн амын шүтлэг юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19 дэх дэсд эрэмбэлэгдэх 1,566,600 ам дөрвөлжин километр нутаг нь дунджаар далайн түвшнээс дээш 1,580 метр өндөрт өргөгдсөн байдаг ба хүн амын нягтрал хамгийн сийрэг улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон, өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмал баялаг.rnМонгол орноос эртний шим судлалын олдвор арвин олддог. Евразийн нүүдэлчдийн анхны төрт улс гэж алдаршсан Хүннү НТӨ 209 онд Монгол оронд төвлөн байгуулагдаж байв. Түүнээс хойш Түрэг болон өвөг Монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд 13-р зууны эхээр тархай Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Их Монгол Улс байгуулагдсан. 1234 онд Өгэдэй хаан залгамжилж, хожим нь 1279 онд Чингис хааны ач Хубилай хаан Юань улсыг Хятадад төвлөн байгуулсан байна. Юань улс унасны дараа XIV зууны үеэс Монголчууд Цагаан хэрэмнээс хойших орондоо дотооддоо дайн самуунтай бага хаадын үеийг туулжээ. 1604-1634 онд хаан суусан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд цувран орцгоосон. 1911 онд Чин гүрэн нурах нь тодорхой болсноор Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж Богд хаант Монгол улс байгуулагдсан ч 1921 он хүртэл бүрнээр тусгаар тогтнож чадаагүй. 1945 онд ЗХУ-аас бусад гадаадын улсуудаар хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт улс болсон. 1924 оны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болж, ЗСБНХУ-ын нөлөөгөөр эв хамт улс төрийн дэглэм, нийгэм журмын эдийн засгаар замнасан. 1990 онд бусад социалист улсуудын адил ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн
хөгжим
Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу болон гармон), хэмнэл (темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн тодорхойлсон байна.
ном
Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг.rnХэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номонд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг.rn